Хайр ба цаг хугацаа
Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг гээд хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл нэг өдөр арал нь живэх болсон тухай мэдэгдэж хайраас бусад нь бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живж эхлэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Эд хөрөнгө өө чи намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ.
Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ.
Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв.
Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.
Гэтэл Хайр хэн нэгэн өө“Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя” хэмээн өөрийг нь дуудаж байгааг сонсчээ. Түүнийг нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баяртай байсан тул түүний хаашаа явж байгааг асуухаа мартсан байв. Хуурай газар очсон хойноо настан өөрийн замаар явсан байв. Түүнд хэчнээн их өртэйгээ мэдэв.
Хайр Мэдлэгээс “Надад хэн тусалсан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж мэдлэг хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог юм” гэжээ.